“Эрдэнэт” дэд станцад гарсан галыг бүрэн унтрааж, хэвийн ажиллаж эхэлжээ

13 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Орхон аймагт өчигдөр /2025.09.03/ Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хангайн бүсийн Эрдэнэт салбарт гал гарч, дэлбэрэлт болсон. Үүний улмаас тус станцаас хангагддаг найман аймаг, 143 суманд цахилгааны тасалдал үүссэн гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 220 кв-ын дэд станцын хаалттай хуваарилах байгууламжид өчигдөр 18:51 цагийн үед гал гарсан байна. Холбогдох дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид галыг 19:43 цагт бүрэн унтраажээ.

Энэ талаар Эрдэнэт аймгийн Засаг даргын Тамгын газраас тодруулахад, “Орхон аймгийн Баян-Өндөр сум 220 кВт-ын дэд станцын хаалттай хуваарилах байгууламжид гал түймэр есдүгээр сарын 3-ны 18.55 цагт гарсан. Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийг оройн 19.43 цагт бүрэн унтраасан. Мөн станцаас хангагддаг найман аймаг, 143 сумыг цахилгаанаар бүрэн хангасан. Мөн Бүсийн оношилгоо эмчилгээн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгч буюу эрчимт эмчилгээний тасаг, хүүхдийн тасаг цахилгааны нөөц эх үүсвэрээр хэсэг хангагдаж ажилласан. Үүнээс гадна эрчимт эмчилгээнд нэг хүнд өвчтөн, тусламж үйлчилгээ хэвийн, хүүхдийн тасагт эрчимт эмчилгээнд орсон хүүхэд байхгүй байлаа. Үүссэн гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд, гал алдсан шалтгааныг холбогдох байгууллагаас шалгалтыг тодруулахаар ажиллаж байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.