Т.Мөнхсайхан: Иргэдийн хариуцлагагүй байдлаас болсон тусламж, үйлчилгээний зардлыг өөрсдөөс нь гаргах хэрэгтэй

2025-03-31 Улс төр

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, чанар, үйлчилгээ, аюулгүй байдал эдгээрийг тус бүрд нь ямар шалгуур үзүүлэлтээр үнэлж байгаа талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах хариултыг өгч байна.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын чиглэлд бодитой хэмжигдэхүйц үр дүнг тооцохоор тоотой байя гэсэн бодлого барин нухацтай ажиллаж байна. Тухайлбал, иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулъя гэвэл төвлөрлийг сааруулах, 2028 он гэхэд Улаанбаатарт үзүүлж буй 80 хувийн тусламж, үйлчилгээний хэдэн хувийг орон нутагт үзүүлдэг болох, Монгол Улсад эмчлэгддэггүй өвчний хэдэн хувийг эмчилдэг болох зэргээр тоон үзүүлэлтийг тодорхой гаргах ёстойг онцлов. Цаашдаа бид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний салбарт барьж буй зарчим нь иргэдэд санхүүгийн эрсдэл багатай, Эрүүл мэндийн даатгалын сангаас нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх чиглэлийг барина. Харин иргэдийн хариуцлагагүй байдлаас болсон тусламж, үйлчилгээний зардлыг өөрсдөөс нь гаргахгүй бол өнөөдрийн байгаа санхүүжилтээр бүх тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй байна” хэмээв.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.