Олон нийтийн сүлжээнд энэ сарын 30-ны өдөр “Иргэд маргалдах явцдаа буу гаргаж байна” гэх бичлэг нийтлэгдэж, холбогдох байгууллагаас уг асуудлыг бүртгэн зөрчлийн хэрэг үүсгэн ажиллагаа явуулж байна.
Шалгалтаар иргэд зогсоолын асуудлаас болж олон нийтийн газарт бусдыг үл хүндэтгэн, хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, улмаар иргэн Б нь тоглоомын зориулалт бүхий гар буу гарган танхайрсан нь тогтоогдсон тул уг эд зүйлсийг хураан авч, дүгнэлт гаргуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн байна. Уг хэрэгт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд, олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан байдаг.
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
6 цагийн өмнө
6 цагийн өмнө
Өчигдөр
87631
31389
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.