УИХ энэ долоо хоногт Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж эхэлсэн.
Уг асуудлыг Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж хэлэлцсэн ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм. Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Хамтарсан Засгийн газраас хаврын чуулганд бизнесийн орчныг таатай болгох зорилгоор татварын багц хуулийн төслийг 10 жилийн дараа оруулж ирэхээр ажиллаж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгахаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг оруулж ирнэ. Бас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулж байна. Эдгээр хуулийн өөрчлөлтийг хийсний дараа дотоодын хувийн сектор сайжирч, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа” гэсэн юм.
2025-04-3
2025-04-2
2025-04-2
2025-04-2
87639
31414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.