Хэрэглэгчдийн гомдлын мөрөөр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна

2025-01-27 Мэдээ, мэдээлэл


Цахилгааны төлбөр өндөр гарч байна гэсэн хэрэглэгчдийн гомдол, саналын мөрөөр Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж байна.

Ажлын хэсэг нь дулаанаа цахилгаанаар шийдсэн хэрэглэгчдийн байшин сууц, гэрийн дулаан алдагдлыг хэмжиж, дулаан алдагдлыг багасгах, хоёр тарифт тоолуураас гурван тариф руу шилжих, оргил ачааллын цагууд (17.00-21.00)-д өндөр зарцуулалттай цахилгаан хэрэгслийн хэрэглээг хэмнэж, тохируулснаар төлбөрөө 30 болон түүнээс дээш хувиар бууруулах боломж байгаа талаар хэрэглэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллийг газар дээр нь өгч байгаа юм.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.