“Засгийн газар огцор” жагсаал өнөөдөр 10 дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаалыг Эрх чөлөөний эвсэл намаас энэ сарын 11-нээс эхлэн зохион байгуулж эхэлсэн билээ. Жагсаалын эхний өдөр төв талбайд олон хүн цуглаж, төрийн гаргаж байгаа бодлого шийдвэр ард иргэдийнхээ эсрэг байгааг шүүмжилсэн юм. Улмаар жагсагчид шаардлагаа үргэлжлүүлэн тавьж, жагсаалаа зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн.
Ийнхүү жагсаал өргөжиж, өнөөдрийн жагсаал орон даяар болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Мөн жагсаалд оролцогчид ажил хаяж, эсэргүүцлээ илэрхийлнэ хэмээн цахим хуудастаа бичжээ.
Одоогийн байдлаар жагсагчдын зүгээс Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлжээ.
Энэ талаар Эрх чөлөөний эвсэл намын тэргүүн Б.Цацрал “УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.11-т УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах эрхтэй. Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог хуультай. Тиймээс Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлсэн” гэсэн юм.
Дашрамд дуулгахад, жагсаал ирэх лхагва гариг буюу /2025.01.22/ хүртэл үргэлжлэх юм байна.
2025-01-20
2025-01-20
2025-01-20
2025-01-20
2025-01-17
2025-01-17
87479
30862
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.