МУГЖ Г.Ариунбаатарт цагдаагийн хошууч цол олголоо

2017-06-22 Мэдээ, мэдээлэл

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Ганбаатарын Ариунбаатарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олгожээ.

Цагдаагийн ерөнхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд түүнийг хүлээн авч,  монгол цагдаагийн нэр хүндийг өндөрт өргөн, дэлхийд таниулж яваад нь баяр хүргэсэн байна. Тэрбээр “BBC Cardiff Singer of the World 2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдааны дэлхийн шилдэг 20 дуучинд шалгаран, хоёр төрлөөр өрсөлдөж, Романсын төрөлд тэргүүн байр эзэлж, Ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм. Г.Ариунбаатар энэхүү уралдаанд Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулж, монгол хүний авьяас, монгол хөгжмийн гайхамшгийг дэлхийд гайхуулсан билээ.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.