Л.Энх-Амгалан: Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, хугацааг багасгах талаар Монголбанканд хандсан

2025-01-12 Засгийн газар

 

Ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Үүнийгээ ихэвчлэн сургалтын төлбөр төлөх, байр, автомашин худалдан авах зэргээр ахмад настан өөртөө биш үр хүүхдэдээ зориулан авч байна. Энэ нь ахмадууд амьжиргаагаа ч залгуулж чадахгүй, ядууралд өртдөг. Тус асуудлыг шийдвэрлэхийн тулд салбарын сайд дараах арга хэмжээг авчээ.


Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Ахмад настны тухай хуульд аав, ээж, өөв, эмээгийнхээ тэтгэврийн зээлийг авч зориулалтын бусаар ашигласан тохиолдол эрүүгийн хариуцлага хүлээдэг тогтолцоотой болсон байгаа. Бид Монголбанктай хамтарч ажиллаж байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ямар болж байна гэдэг асуудлаар Монголбанканд хандсан.

Арилжааны банкнуудад тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалж олгож байгааг 70/30 болгох шаардлагатай. Ер нь манайх улс шиг 24 сараар тэтгэврээ барьцаалж зээл авдаг улс орон байдаггүй. Үүнийг хар зээл гэж нэрлэдэг юм байна” гэв

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.