СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан 38 настай эрэгтэйг эсэн мэнд гаргажээ

2024-11-6 Мэдээ, мэдээлэл

 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баян-Уул” гэдэг газар автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 2024.11.06-ны өдрийн 06:55 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Баянгол сумаас Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Lexus HS250h” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ ачааны автомашины араас мөргөж жолооч Э /38 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг 18 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.