Хүний цусны улаан эсийн гемоглобин гадна амьсгалаар орж ирсэн цэвэр хүчил төрөгчийг тээвэрлэж эд эрхтэнд хүргэснээр бид амьсгалж амьдарч, зүрх маань цохилж эрүүл явдаг.
Гэтэл угаарын хий гэгч хороор амьсгалахаар цусанд орж нөгөө сайхан хүчилтөрөгчтэй маш хурдан нэгдэж, carboxyhemoglobin (COHb) Карбоксигемоглобин гээчийг үүсэж гемоглобиноор тээвэрлэгдэн эд эсэд хүрэх цэвэр агаар хүчилтөрөгчийг хэмжээг эрс багасгаж оронд нь бөөн нүүрсний хий бүхий цус биеээр эргэлдэнэ.
Нэгэнт биеээр нүүрсний хий эргэлдэхээр бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орно. Угаарын хий агаарт 100-200 м/м3 болоход хурц хордлого үүснэ. /400-600 м/м3 байхад 2-5 цагийн дотор хүнд зэрэгт хордоно. Их нягтралттай үед хэдэн минутын хооронд хурц хордоно. Хаалга хаалттай машин, граж дотор амархан хордоно. Угаарын хий хүнд, дунд, хөнгөн зэргийн хордлого өгдөг.
Хөнгөн хордоход чих шуугих, толгой өвдөх булчин бие сулрах, дотор эвгүй оргих, биеийн тэнцвэр алдагдах, толгой өвдөн дүүнгэ юм шиг болдог. Хортой газраас гарвал аяндаа зүгээр болно.Үүнийг зарим хүмүүс ханиад хүрсэн юм шиг гэж ярьдаг.
Дунд зэргийн хордлоготой үед: дээрх шинжүүд гүнзгийрч ухаан санаа алдагдана. Согтуу юм шиг болж, нүүр нь мэнчийн хүрэнтэнэ. Үг яриа ойлгомжгүй болно. Гуйвж дайван тэнцвэр алдагдана.
Хүндээр хордоход: булчингууд татаж, ухаан санаа алдагдаж, дороо мэдээгүй бие засна. 2-3 өдрийн дараа уушгины хатгаа зүрхний шигдээсээр хүндрэх явдал илэрдэг.
Авах арга хэмжээ: Хордсон хүнийг цэвэр агаарт гаргана. Хүчилтөрөгч байвал амьсгалуулж судаснаас цус авна. Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсвол зохиомол амьсгал ам хамраар хийж, зүрхэнд шууд бус иллэг, массаж хийнэ. Угаарын хий нь агаараас хөнгөн учир гэр байрны шал хэсэгт сийрэг байдаг. Өвлийн байшин гэрт угаарын хордлого үүсэхэд газраар ор засаж унтсан хүмүүс бага хордсон тохиолдолууд гарч байсан. Хордсон хүнд болж өгвөл ус, сүү, бусад шингэн юм ихээр уулгах хэрэгтэй.
2024-10-30
2024-10-30
2024-10-24
2024-10-24
87326
30237
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.