АТГ: Авлигын 81 гомдлыг шалгав

2024-10-30 Мэдээ, мэдээлэл

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 635 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 269 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 366 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 81 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 3 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.