Хөвсгөл, Төв аймгуудад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраав

2024-05-9 Мэдээ, мэдээлэл


Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ.

Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 22 га талбай өртөж шатсан байна.

Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 8-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 28 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 504.913 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өржээ.

Харин ой, хээрийн түймрийн аюулаас нэг байшин 15 гэр, долоон хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгаалаад байна хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.