Содон хорооллын оршин суугчид: 2850 айлын аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна

2024-04-22 Мэдээ, мэдээлэл


Содон стандарт цогцолбор хорооллын оршин суугчдын зүгээс өнөөдөр/2024.04.22/ мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Содон” стандарт хороололд 2850 орчим өрх айл байдаг. Тэдгээр өрхийн 3000 орчим машин бий. “Содон” стандарт хорооллын 115, 116-р байрны урдуур баруунаас зүүн тийш хурдны замын өргөтгөлийн ажил явагдаж байгаа. Энэ өргөтгөл хийгдсэнээр зүүн хойд талын төв хаалга, баруун хойд талын жижиг хаалга хаагдах болоод байна. “Содон” хорооллын баруун талд дөрвөн замын уулзвар байдаг. Энэ уулзвараар манай байрны 3000 орчим машин орж гарах болоод байгаа юм. Мөн галын болон эмнэлгийн машин орж гарах боломж хаагдахад хүрээд байна. Бид замын өргөтгөлтийн ажлыг эсэргүүцэж байгаа юм биш. Харин замын өргөтгөлийн ажлаа хийхдээ барилгын стандартаа хэрэгжүүлж ажиллаач гэж хүсч байгаа юм. Барилгын улаан шугамаас автомашины зам хүртэлх 50метр байх, оршин суугч ихтэй газарт 20метр гэж заасан энэ стандартаа мөрдөхийг шаардаж байна гэсэн юм.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.