НХХААГ: Ууц, өвчүүг эрүүл ахуйн шаардлага хангасан газраар чануулж, үйлчлүүлэхийг зөвлөв

2024-02-8 Мэдээ, мэдээлэл


Нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газраас эдгээр үзэсгэлэн худалдааны цэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа 697 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан шалгалт хийжээ.

Тус шалгалтаар үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хийсэн бууз, банш, ул боов борлуулж байгаа нийтлэг зөрчил илэрсэн байна.

Иймд иргэдийг гарал үүсэл нь тодорхой хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд сонгохыг анхаарууллаа. Мөн ууц, өвчүүг эрүүл ахуйн шаардлага хангасан газраар чануулж, үйлчлүүлэхийг зөвлөв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.