Орцны хогийн сувагт гал гарч, утаажилтын бүсээс 56 иргэнийг гаргажээ

2024-01-26 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, … дүгээр байрны С орц хог шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 17:04 цагт хүлээн авчээ.

Энэхүү дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны С орцны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтрааж байж. Ийнхүү алба хаагчид утаажилтын бүсээс тус орцны 56 иргэн / том хүн 34, хүүхэд 22/-ийг аюулгүй газарт гаргасан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.