185399 цахим гэрчилгээг тээврийн хэрэгсэлд суурилуулжээ

2024-01-15 Мэдээ, мэдээлэл


“Авотээврийн үндэсний төв” ТӨҮГ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар техник хяналтын цахим гэрчилгээ суурилуулах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 185399 цахим гэрчилгээг тээврийн хэрэгсэлд суурилуулжээ.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрт ойр техник хяналтын үзлэгийн төвд хандан үнэ төлбөргүй цахим гэрчилгээгээ суурилуулах боломжтой.

Өнөөдрийн онч үг

24 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.