Голын мөс цөмөрч, гурван зорчигчтой автомашин суужээ

2024-01-15 Мэдээ, мэдээлэл


Хэнтий аймаг, Биндэр сум Баянгол багийн “Онон гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 175 км-т, Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 27 км-т/ Онон голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суужээ. Энэ тухай дуудлагыг өчигдрийн 21:40 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 27 км зам туулан 23:22 цагт очиход Биндэр сумаас Баян-Адарга сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой (2 нь хүүхэд) иргэн Б-ны “Портер” загварын ачааны автомашин усанд суусан байжээ. Улмаар автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж, зорчигчдыг Баян-Адрага сумын төвд хүргэсэн байна.

Өнөөдрийн онч үг

57 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.