ХДХВ/ДОХ-оос бусад БЗДХ төгс эмчлэгдэх боломжтой

2024-01-3 Амрах агшин

 

БЗДХ бүрэн эмчлэгддэг үү?

ХДХВ/ДОХ-оос бусад БЗДХ төгс эмчлэгдэх боломжтой. Эмчийн өгсөн эмийг өвчний шинж тэмдэг арилсан ч гүйцэд ууж дуусгаарай. Хамгийн гол нь Та бэлгийн хавьтагчтайгаа ярилцаж, эмчилгээг хамт хийлгэх шаардлагатай.

Харин эмчилгээг дутуу орхивол дараах хүндрэлүүд гарч болно:

-Бага аарцагны эрхтний үрэвсэлт өвчин даамжрах
-Үргүйдэл үүсэх
-Умайн гадуур жирэмслэх
-Шээсний сүв нарийсах
-Төрөх хүүхэд зулбах, амьгүй төрөх

БЗДХ-өөс сэргийлж болох уу?

БОЛНО. Аюулгүй бэлгийн хавьтал нь ТАНЫГ ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчнин авахаас хамгаална. Тэгвэл аюулгүй бэлгийн хавьталд орохын тулд хэрхэх ёстой вэ.

-Тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх
-Бэлгийн нэг хавьтагчтай байх, үнэнч байх
-Хавьталд орохоос өөр хэлбэрээр буюу үнсэлцэх илэх зэргээр таашаал авах
-Бэлгийн хавьтал бүрт бэлгэвчийг зааврын дагуу зөв хэрэглэх нь таныг БЗДХ-ний эрсдэлээс хамгаална.

Бэлгийн замаар дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих (гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанаас зайлсхийх)
-Хосууд бие биедээ үнэнч байх, бэлгийн үнэнч нэг хавьтагчтай байх
-Бэлгэвчийг зааврын дагуу зөв, тогтмол хэрэглэх
-Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд эрт хамрагдаж, ХДХВ, БЗДХ-ыг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах
-БЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах, хэрэв өвчний шинж тэмдэг, зовиур илэрвэл бэлгийн хавьтагчийн хамт цаг алдалгүй эмчлүүлэх
-Эмчилгээний үед дэглэм баримтлах (бэлгийн хавьталд орохгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх гэх мэт)
-Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орвол өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ шалгуулж байх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.