Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарыг цагдан хорьжээ

2024-01-3 Мэдээ, мэдээлэл

Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутаг гаднын компаниудад өндөр үнээр зарагдсан гэх мэдээлэл нүүрсний сонсголын үеэр олны анхаарлыг татсан. Энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар хандаж буйгаа Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдэж байсан юм. Тэрбээр “Монгол Улсын Өмнөговь аймагт газрыг Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасныг зөрчиж гадаадын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нь УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үед нотлох баримтаар ил болсон бөгөөд уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шал­гуулахаар шийдвэрлэв” гэсэн юм.

Тэгвэл АТГ-аас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарын хүмүүс 2020-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон талаарх мэдээллийг шалгаж буй.

Өнгөрсөн сарын 25-ны өдөр прокурорын саналын дагуу шүүх хэлэлцээд, Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарт өмнө нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналаас татгалзсан байдаг.

Харин дээрх шийдвэрээс долоо хоногийн дараа ийнхүү цагдан хорих шийдвэрийг гаргажээ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.