Бэлгийн замаар дамжих халдвар авсан бол яах вэ?

2023-12-28 Амрах агшин

 

Ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг өвчнүүдийг бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) гэнэ. Тухайлбал, заг хүйтэн, трихомониаз, тэмбүү, хламид, ДОХ зэрэг 20 гаруй энэ төрлийн өвчин бүртгэгдсэн байдаг.

БЗДХ-ын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Бэлгийн замаар дамжих халдвар авсан үед дараах шинж тэмдгүүд илэрч болно.

Үүнд:
• Шодой болон үтрээнээс хэвийн бус ялгадас гарах
• Шодой, үтрээ эсвэл шулуун гэдэсний орчим яр, шарх, цэврүү гарах
• Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөх
• Хэвлийн доод хэсгээр эсвэл бэлгийн хавьтлын үед өвдөлт мэдрэгдэх
• Бэлэг эрхтний орчмоор загатнах

АНХААР!!! Өвчний шинж тэмдэг зарим хүнд огт илрэхгүй байж болно.

БЗДХ тархах замууд:
• Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор
• Халдварлагдсан цус цусан бүтээгдэхүүн хэрэглэснээр
• Халдвартай эхээс урагт
• Халдварлагдсан зүү тариур, сахлын хутга зэргийг хэрэглэх

АНХААР!!! Мэргэжлийн эмчийн зааваргүйгээр ямар ч эм тариаг дур мэдэн хэрэглэж болохгүй. Түүнчлэн Та өөрийгөө халдвар авсан байж магадгүй гэж бодож байвал өвчний шинж тэмдэг илрээгүй ч байсан цаг алдалгүй эмчид хандаарай.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.