НХХААГ: Нийслэлийн 9 дүүргийн ХҮНСНИЙ ХУДАЛДААНЫ 310 газарт шалгалт хийв

2023-10-2 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хүнсний худалдааны 310 газарт хийлээ.

Тодруулбал, нийт 914 зөрчил илрүүлж газар дээр нь 760 буюу 83.1 хувийг арилгуулан, зөрчил гаргасан 32 аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ тооцон, 104 аж ахуйн нэгжид 783 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага, албан даалгавар хүргүүлэн, гүйцэтгэлд хяналт хийж эрсдэлийг бууруулан ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.