Б.Жавхлан: Хар жагсаалтад 61 компанийг нэмж оруулахаар боллоо

2023-11-22 Засгийн газар


Засгийн газрын өнөөдрийн (2023.11.22)ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сайд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийг зөрчсөн компаниудын талаарх танилцуулгыг Сангийн яамнаас хийлээ. Төрийн худалдан авах ажиллагааны хуулийн дагуу тендерт оролцох боломжгүй компаниудыг хар жагсаалтад оруулдаг. Энэ удаад 61 компанийг хар жагсаалтад нэмж орохоор боллоо, одоо байгаа жагсаалт дээр нэмж. Хагас жилийн хугацаанд шалгалт хийсний үндсэн дээр энэхүү жагсаалтыг гаргасан байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулагдсан учраас тушаал гараад дөрвөн сувгаар жагсаалтыг харах боломжтой. Засгийн газар, Сангийн яамны вэб сайт, tender.gov.mn-ээс мэдээлэл харах боломжтой гэлээ.

ВИДЕО: 

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.