Монгол Улсын Их Сургуулийн төв буюу нэгдүгээр байрыг нураана гэсэн мэдээлэл цахимд тархах болсон. Тэгвэл энэ талаар тус сургуулийн хэвлэлийн төлөөлөгч цахим хуудсандаа дараах тодруулгыг хийжээ.
Тэрбээр “МУИС-ийн төв байрыг нураана гэсэн нь ташаа мэдээлэл. Тийм зүйл байхгүй. Зарим нэг сайтын оруулж буй зураг бол их сургуулийн 75 жилийн ойгоор буюу одоогоос зургаан жилийн өмнө зохион байгуулсан Хөрөнгө оруулалтын форумын үеэр танилцуулсан МУИС-Кампус төслийн зураг шиг байна. Тухайн үед их сургууль хичээл болон оюутны байраа шинэчлэн сайжруулах төсөл боловсруулж хөрөнгө оруулагчдад танилцуулж байжээ. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгө байвал ийм байдлаар шинэчлэх боломжтой юм гэсэн санал. Тэр төсөлд төв байрыг нураах тухай үг, үсэг байхгүй” гэжээ.
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
2024-09-2
2024-07-26
2024-07-5
87271
29850
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.