Маргааш бүх нийтээрээ АМАРНА

2023-11-13 Мэдээ, мэдээлэл

Маргааш билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу арваннэгдүгээр сарын 14-ний мягмар гарагт бүх нийтээрээ амарна.

Ерөнхийлөгч 2012 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарлиг гаргаж, хуульчилсан билээ.

Их Эзэн Чингис хааны мэндэлсний ойн өдөр Чингис хаан одонг гардуулдаг уламжлалтай. Уг одонг Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулсан иргэн, бүтээлд олгодог бөгөөд анхны одонг 2005 онд Ерөнхийлөгч П.Очирбатад хүртээж байжээ.

Чингис хаан одон хүртэгчид тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг өгдөг байна.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.