Иргэн Та хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо шошго дээрх мэдээллийг АНХААРАЛТАЙ УНШИНА УУ

2023-10-1 Амрах агшин


Хүнсний бүтээгдэхүүний шошгыг зөв уншиж сурах нь танд болон таны гэр бүлд дараах ач холбогдолтой

-Хүнсний бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанарын талаар мэдээлэл авна.

-Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанарыг мэдсэнээр тухайн бүтээгдэхүүнээс өөрийн болон гэр бүлийнхээ хоол тэжээлийн хэрэгцээнд тохируулан хэрэглэнэ.

-Бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, хугацааг мэдсэнээр гэр бүлийнхээ хэрэгцээнд шинэ, чанартай бүтээгдэхүүн зөв сонгон хэрэглэх боломж бүрдэнэ.

-Хүнсний бүтээгдэхүүнийг хоол тэжээлийн хэрэгцээ, эрүүл мэндийн байдалдаа тохируулан зөв сонгон хэрэглэснээр таргалалт, зүрх судас болон хоол боловсруулах эрхтэн, бодисын солилцооны өвчинд өртөхгүй байж чадна.

Иргэн Та хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо шошго дээрх мэдээллийг АНХААРАЛТАЙ УНШИЖ хэвшихийг уриалж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.