Давж заалдах шатны шүүх Ц.Хуланд оноосон ялыг хөнгөрүүлж, Б.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв

2023-11-2 Мэдээ, мэдээлэл


Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр боллоо.

Уг хуралдаанаар Ц.Хуланд анхан шатны шүүхээс оноосон есөн жил зургаан сарын хорих ялыг найман жил нэг сар болгон хөнгөрүүлэн өөрчилсөн байна.

Мөн Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн хэмээн Нийслэлийн Эрүүгийн Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн Тамгын Газраас мэдээлэв.

Анхан шатны шүүхээс Б.Отгонбаатарт найман жилийн хугацаагаар хорих ял оноож байв.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.