“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2023” нэгдсэн арга хэмжээнд хяналт тавин ажиллав

2023-09-22 Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН УЛСЫН (АХЛАХ) БАЙЦААГЧ НАР “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА.

Хяналт шалгалтад худалдааны 119, хоол үйлдвэрлэлийн 7, нийт 226 аж ахуйн нэгж, иргэн хамрагдлаа. Хүнсний бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээний бичиггүй ирсэн 6 аж ахуйн нэгжийн зөрчлийг газар дээр нь арилгуулав. Мөн хаяг шошгогүй, хаяг шошгын зөрчилтэй даршилсан ногоо худалдаалж байсан 35 худалдааны цэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Дашрамд дуулгахад, хяналт шалгалтын үед хоол хүнсээр дамжих хоолны болон хордлогот халдвар гараагүй, иргэдээс гомдол, мэдээлэл ирээгүй байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.