Улсын чанартай авто замын засвар арчлалт 87 хувийн гүйцэтгэлтэй байна

2023-10-20 Мэдээ, мэдээлэл

Улсын хэмжээнд энэ сарын 20-ны байдлаар олон улс, улсын чанартай 14.891.5 км авто замын урсгал засвар арчлалтын ажил 87 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тодруулбал, Төв, Өвөрхангай аймагт хийсэн авто замын ажил 90, Архангай, Завхан, Увс аймагт 88, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон, Хөвсгөл аймагт 70.2, Дундговь, Өмнөговь аймаг 89, Говьсүмбэр, Дорноговь аймаг 94, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг 91, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг 96 хувийн гүйцэтгэлтэй байлаа.

ЗТХЯ энэ оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж, авто замын салбарт чанартай зам, засвар арчлалт зорилт тавиад байгаа аж.

Хууль л амла!

2 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.