НХХААГ: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг зохион байгуулав

2023-10-5 Мэдээ, мэдээлэл

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй импортын агуулах, томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд хүнсний аюулгүй байдлыг хангуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад нийт 46 аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулж, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, зохистой дадлыг мөрдүүлж хэвшүүлэх, стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хүлээн авах, тээвэрлэх, хадгалах худалдах, хүнсний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авах, устгах, дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллах талаар мэргэжил арга зөвлөгөө өгч, зөвлөмж, гарын авлага материалаар хангаж ажиллалаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.