Иргэдийн интернэт банканд хууль бусаар нэвтэрч, их хэмжээний хохирол учруулсан этгээдийг баривчилжээ

2023-10-12 Мэдээ, мэдээлэл


Цагдаагийн байгууллагаас интерполоор эрэн сурвалжилж байсан этгээдийг дайчлан баривчилсан талаар мэдээллээ.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас иргэдийн интернэт банканд 2021-2022 онуудад хууль бусаар нэвтэрч, олон удаагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж, Турк Улс руу оргон зайлсан “Г” гэгчийг интерполын шугамаар “Хөх” булант зараар эрэн сурвалжилж байсан юм.

Тус албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс аравдугаар сарын 10-нд баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.