Өнөөдөр үнэт ховор номын музейг үнэгүй үзэх боломжтой

2023-09-1 Мэдээ, мэдээлэл


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан.

Эх хэлний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан Үнэт ховор номын музейгээ олон нийтэд үнэгүй үзүүлнэ.

Үнэт ховор номын музейд ЮНЕСКО болон Монгол Улсын Хосгүй үнэт өвд бүртгэлтэй монголчуудын бичиг номын гайхамшигт дурсгалууд, монголчуудын ном бүтээх олон янз уламжлалыг харуулсан сонин содон ном, эрдэм мэдлэг, шинжлэх ухааны арвин өв, бичгийн хэрэгсэл, эд өлгийн ховор нандин зүйлс хадгалагдаж байна.

Тог тог… ХААЛГАА нээ

7 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.