Сэрэмжлүүлэг: Архангай аймагт хоёр иргэн нуурын усанд энджээ

2023-08-31 Мэдээ, мэдээлэл


Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур баг Ногоон нуур гэх газарт өчигдөр буюу 2023 оны наймдугаар сарын 30-ны өдөр Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нуурын усанд осолдож, эрэгтэй, эмэгтэй хоёр хүн энджээ. Уг хэргийг аймгийн цагдаагийн газар бүртгэн аван шалгаж байна.

Иймд гол, мөрөн, нуур гатлахдаа баталгаатай зам гүүрээр зорчиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.