“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ” сургалт зохион байгууллаа

2023-10-6 Мэдээ, мэдээлэл


Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, иргэнд Хүнсний аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэдэвт салбарын сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газрын Соёлын танхимд энэ сарын 04-ний өдөр зохион байгуулж сургалтад 188 иргэн, аж ахуйн нэгж хамрагдлаа.

Сургалтаар:

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах шаардлага, анхаарах асуудал
-Галын аюулгүй байдлыг хангуулах
-Махны чанар, аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлт
-Хоолны илчлэг, шимт бодисыг хэрхэн тооцоолдог вэ?
-Үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага
-Шингэрүүлсэн шатдаг хий баллонт тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.