Шинжилгээгээр Сэлбэ, Улиастай, Дунд голууд V зэрэг буюу бохирдолтой гарчээ

2023-07-17 Мэдээ, мэдээлэл

Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори (БОХЗТЛ)-ийн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж голын уснаас 18, үерт автсан газруудын халиа, тогтоол уснаас 21, Төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын хэсгээс 2 нийт 41 сорьц авчээ.

Голуудын усны чанарыг тухайн сорьц авсан цэгүүд дээрх химийн шинжилгээний дүнг үндэслэн бохирдлын индексээр үнэлбэл Туул голын ус IV зэрэг буюу “Бохирдолттой” ангилалд багтаж байсан бол Сэлбэ, Улиастай, Дунд голууд нь V зэрэг буюу “Бохир” ангилалд багтаж байна. Шинжилгээгээр Сэлбэ, Улиастай, Дунд голууд V зэрэг буюу бохирдолтой гарчээ.

Ус цуглуулах талбай багатай “Сэлбэ гол”-ын эх болон дунд хэсэгт, Хотын төв хэсэг буюу “Дунд гол” орчимд бусад сорьц авсан газруудыг бодоход усны цахилгаан дамжуулах чанар (эрдэсжилт), жинлэгдэх бодис (хөрсний зулгаралт буюу ургамалан бүрхэвчийн эрс буурсан хэсэгт), хялбар исэлдэгч бодис, ахуйн гаралтай бохирдлыг илэрхийлэгч органик шим бодисын бохирдолтын үзүүлэлт болох ПИЧ, аммонийн азот (NH4 -N)-ын агууламж бусад хэсгийнхээс их байгаа бол дээрх үзүүлэлтүүд үерийн халиа, тогтоол уснаас сорьц авсан бараг бүхий л цэгүүдэд стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй байгаа нь бохирдол их байгааг харуулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.