Дундговь аймгийн … сумын Олдох баг, Өнч гэдэг газар Суудлын автомашин замын хажуу руу онхолдож, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гэсэн дуудлагыг 05.23-ны өдрийн 18:20 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан Ниссан Ванетта загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож, иргэн Б автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 22:00 цагт цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
2025-07-4
2025-07-4
2025-07-2
2025-06-26
2025-06-26
87966
32475
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.