Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн талаар хэлэлцэж байна

2023-05-24 Засгийн газар

 

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Тус хуралдаанаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн талаар хэлэлцэх юм. Мөн “Эмээлт эко” аж үйлдвэрийн паркийн талаар авах зарим арга хэмжээний тухай, МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай, Насан туршийн суралцахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардал, аргачлал батлах тухай зэрэг Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Дашрамд дуулгахад, нийт 33 асуудал хуралдааны товд орсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.