Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн Долоон хэмээх газар авто замын осол болж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын Королла загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Приус 20” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин, иргэн Г “Премио” загварын /2 зорчигчтой/ суудлын автомашинууд автозамын зорчих хэсэгт мөргөлдөж, зорчигч Г /40 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ хавчуулагдсан байсныг Холматро-гийн задаргааны багаж ашиглан 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн.
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87781
31865
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.