Нийслэлийн Засаг дарга нар хэнд, хэзээ, хаана, ямар газар олгосон мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулна

2023-05-15 Мэдээ мэдээлэл


Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар хэнд, хэзээ, хаана, хэрхэн газар олгосон талаарх 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны 12-р сарын 31-нийг хүртэлх 20 жилийн түүх, мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулж, ил тод болголоо. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Та бүхэн байгууллагын регистрийн дугаараар хайж, нийслэл, аймаг, сумын Засаг дарга нарын олгосон 36 мянган захирамжтай танилцах боломж бүрдлээ. Газар олголттой холбоотой сүүлийн хоёр жилийн мэдээллийг зургаадугаар сарын 1-нээс өмнө нийтэлнэ.

Шилэн ажиллагааны гол зорилго нь нүүрсний хулгай шиг ниргэсэн хойно нь хашгирдаг байдлаас ангижирна. Өнгөрсөн хугацаанд мэдээллүүд хаалттай байсан учир замбараагүй газар олголт хийх, авлига хээл хахуулиас ангид байх эхлэлийг тавьж байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.