Б.Ганхуягийг батлан даалтад гаргасныг прокурор эсэргүүцэж давж заалджээ

2023-05-8 Мэдээ, мэдээлэл


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэргээр саатуулан шалгаж байгаа билээ. Түүний цагдан хоригдох хугацаа дуусч энэ сарын 5-нд буюу өнгөрөгч баасан гаригт батлан даалтаар суллажээ.

Гэвч прокурорын зүгээс үргэлжлүүлж, цагдан хорих санал гаргасныг шүүх хүлээж аваагүй ийнхүү батлан даадтад гаргасан аж. Гэвч прокурорын зүгээс түүнийг батлан даалтад гаргасныг эсэргүүцэн давж заалдах гомдол гаргажээ. Гомдлыг өнөөдөр 13.30 цагаас хэлэлцэхээр болсон байна.

Б.Ганхуягийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавиад байсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.