Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

2023-05-5 Мэдээ мэдээлэл


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Засгийн газраас боловсруулан өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь ганцхан заалттай буюу 21.1 дэх заалтыг “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчлөхөөр тусгасан юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдээд ирэх даваа гаригаас УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж иргэдийн саналыг сонсохоор төлөвлөөд байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.