“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг баасан гарагт шийднэ

2023-04-26 Мэдээ, мэдээлэл

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал энэ сарын 28-нд буюу баасан гарагт 09.00 цагт Соёлын төв өргөөнд болно. Хурлаар 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Хувьцааны ногдол ашгаас гадна:

-Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

-Компанийн 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

-Ногдол ашгийн талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;

-Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

-ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;

-Компанийн дунд хугацааны төлөвлөгөөний танилцуулга гэсэн асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэхээр төлөвлөжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн жил 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэх статистик бий. Уг мөнгийг ногдол ашиг болгон тараах уу, эсвэл ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн нүүрс угаах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулах уу гэдгийг шийдэх юм.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.