11 настай унаач хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

2023-04-25 Мэдээ, мэдээлэл

 

Баруун-Урт суманд энэ сарын 23-нд болсон хурдан морины морины давхилын дараа 11 настай эрэгтэй хүүхэд мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл аван эмнэлэгт хүргэгджээ. Хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлж, хагалгаанд оруулсан ч гэмтлээ даахгүй энэ сарын 24-ний өдөр нас барсан байна. Тус хэрэг одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж.

Дашрамд мэдээллэхэд, уяачид унаач хүүхдэдээ заавал хамгаалах хувцсыг иж бүрнээр нь буюу тэр дундаа хамгаалах малгайг заавал өмсгөх үүрэгтэй. Хэдхэн хоногийн дараа хорио тавигдаж хурдан морины сунгаа, уралдаанууд ар араасаа хөвөрнө. Тиймээс та бүхэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах хувцсыг нь заавал өмсүүлж байх шаардлагатай. Мөн эцэг эхчүүд ч хүүхдийнхээ төлөө тухайн уяачид шаардлага тавьдаг байх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.