Цоохор ирвэсийн судалгаа хийжээ

2023-04-12 Амьтан

Монгол Улсын ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Итали улсын Флоренсийн их сургуулийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг тус аймгийн Халиун, Бигэр, Цогт, Чандмань сумын нутаг болох Бурхан буудай уулын байгалийн нөөц газар, түүний орчны бүс Эмээлцэг, Далан, Гэгээт, Гичгэнийн нуруунд орчин үеийн судалгааны технологи болох 100 автомат камер байршуулж, цоохор ирвэс түүний идэш тэжээл бологч амьтдын тоо толгойг тогтоох судалгааны I үе шат өнгөргч гуравдугаар сарын 20-ноос энэ сарын 02-ныг хүртэл хийжээ. Харин II дугаар үе шатыг ирэх зургадугаар сарын 30-наас эхлүүлэхээр ажиллаж буй юм.

Энэхүү судалгааны үр дүнд тусгай хамгаалалттай бүс нутаг, түүний орчны бүсийн хамгааллын менежментийг сайжруулах, байгаль хамгаалалд нутгийн малчид, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мал-зэрлэг амьтад хоорондын давхцалыг илрүүлэх, бусад судалгааны төсөл хөтөлбөрийг татахад оршино. Уг судалгаа нь өнгөрсөн жил Аж богдын нуруунд хийгдсэн бөгөөд дотоодын болон ОУ-ын төслийн зорилтот бус нутгуудаар хийгдэж байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.