Халхголын түймрийн улмаас тээврийн машинуууд мөргөлдөж осол гарчээ

2023-04-12 Мэдээ, мэдээлэл

Халхголын түймрийн улмаас тээврийн машинуууд мөргөлдөж осол гарчээ. Тодруулбал, түймрийн утаанд үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас 21 дүгээр тосны талбай, Баянхошуу боомт руу тээвэр хийдэг тосны машинууд осолдон жолооч нар бэртэж, хүний амь эрсэджээ.

Үүнтэй холбоотой цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 13:50 цагт Дорнод аймгийн Халхгол сум, хоёрдугаар баг, Газрын тосны 21 дүгээр талбайн урд зам тээврийн осол гарч, автомашинууд мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад хээрийн түймрийн утаа, шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас болж осол гарсан нь тогтоогдсон байна.

Улмаар “Beiben North Benz” маркийн таван тээврийн хэрэгсэл мөргөлдсөн бөгөөд тухайн осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Ослын улмаас 50 настай эрэгтэй гэмтэж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй эмчлэгдэж байгаад нас барсан болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Харин иргэд гамшгийн үед тээврийг зогсоож, жолооч нарыг түймэрт дайчлах байсан гэж бичжээ. Мөн тухайн хятад дугаартай машинууд дээр монгол жолооч нар явсан гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.