АТҮТ: Өөрийн өмчлөлд байсан АВТОМАШИНЫ МЭДЭЭЛЛЭЭ эргэн шалгахыг зөвлөж байна

2023-04-10 Мэдээ, мэдээлэл

Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирэхийн зэрэгцээ тухайн иргэний нэр дээр татварын өр, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгууль үүсэж байгааг анхаарна уу.

Мөн таны ашиглалтаас гарсан, бусдад шилжүүлсэн хуучин автомашинууд хаа нэгтээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, иргэдийг хэвийн аюулгүй зорчиход нөлөөлж болзошгүй байгаа тул өөрийн өмчлөлд байсан автомашины мэдээллээ эргэн шалгахыг зөвлөж байна.

Та бүхэн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдаарай гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

 

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.