Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг зөвлөж байна

2023-04-10 Мэдээ, мэдээлэл

Цаг уурын байгууллагын өгсөн мэдээллээр өнөөдөр Улаанбаатар хотод цас орох тул цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас хот хоорондын авто замд халтиргаа гулгаа үүсэх, даваа, гүвээ цасанд хаагдах эрсдэлтэй байгаа тул иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа хангах, авто зам, засвар арчлалтын байгууллагууд техник, хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг зөвлөж байна.

-Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол автомашин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах

-Хувийн бэлтгэлээ базаах, дулаан хувцаслах

-Цасанд суух, төөрч, осгохоос болгоомжлох

-Цаг агаарын урьдчилсан сэрэмжлүүлэг мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулж аюулгүй байдлаа сайтар хангахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.