“БНСУ руу хэлний бэлтгэлд суралцуулна” хэмээн 29 иргэнээс 405 сая төгрөг залилжээ

2023-04-5 Мэдээ, мэдээлэл


“БНСУ руу хэлний бэлтгэлд суралцуулна” гэж иргэдийг залилсан этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.

Тодруулбал уг хэргийг иргэн “У” үйлдсэн бөгөөд “Yuhak center” гэх фейсбүүк хуудсаар дамжуулан “Бүгд Найрамдах Солонгос улс руу нас харгалзахгүй, батлан даагч шаардахгүй хэлний бэлтгэлд суралцуулна” гэсэн зар тавьдаг байжээ. Улмаар 2022 оны нэгдүгээр сараас 2023 оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд нийт 29 иргэнээс 405 сая төгрөгийг залилсан болох нь тогтоогджээ. Шүүхийн байгууллагаас тус иргэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Иймд иргэдийг аливаа мэдээллийг нягталж байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.