Нийслэлд “НОХОЙТОЙ ЭРГҮҮЛ” үүрэг гүйцэтгэж байна

2023-04-4 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор “нохойтой эргүүл” үүрэг гүйцэтгэж байна.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас жил бүрийн 4-10 дугаар сард “нохойтой эргүүл” ажиллуулдаг. Албаны эрэлч нохойтой алба хаагчид томоохон зах, худалдааны төв, олон нийтийн хөдөлгөөн ихтэй газар, гэр хороолол орчимд үүрэг гүйцэтгэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэргийг түргэн шуурхай илрүүлэх ач холбогдолтой юм.

Сонирхуулахад, цагдаа, дотоодын цэргийн албаны эрэлч нохдын хувьд 6 сараас 6 жил хүртэл үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.