ЦЕГ: “Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгсэл хулгайлаад, задалж зарах гэж байсан этгээдийг илрүүлэв

2023-04-3 Мэдээ, мэдээлэл


“Хашаанд байсан “Land Cruiser 200″ маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл гуравдугаар сарын 24-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад уг хэргийг урьд өмнө нь ял шийтгэгдэж байсан, 45 настай, эрэгтэй “З” гэгч үйлдсэн болохыг илрүүлсэн байна. Уг этгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хашаанд тээврийн хэрэгслийг задалж, бусдад худалдан борлуулах гэж байсан үйлдлийг тогтоосон бөгөөд үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Иймд иргэд тээврийн хэрэгслээ хяналтын камер болон харуул хамгаалалттай газарт байршуулах, байр, орон сууцаа олон хоногоор эзэнгүй орхихгүй байх, хөршийн холбоогоо сайжруулахыг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөлөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.