НӨАТ-ын сугалаагаар нийт 35 434 азтан тодорчээ

2023-03-22 Мэдээ, мэдээлэл


Хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтын сугалааны тохирол өнөөдөр боллоо. Улсын хэмжээнд сугалааны тохиролд 35 568 477 баримт оролцсоноос нийт 35 434 азтан тодорчээ. Харин нийслэлийн хэмжээнд 28 145 азтан тодорсон байна. Сугалааны тохиролд ШӨХТГ, Сангийн яам, СХЗГ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөлөл болон иргэд хяналт тавьжээ.

Тохирлын дүн:

3 орон таарсан /30 000-60 000 төгрөг/: 31 922

4 орон таарсан /40 000-100 000/: 3 158

5 орон таарсан /60 000-500 000 төгрөг/: 319

6 орон таарсан /100 000- 5 сая төгрөг/: 32

7 орон таарсан /500 000- 10 сая/: 2

8 орон таарсан: 1 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 64979267

Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журам бий.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.